Тэнгэр шиг бай

Тэнгэр шиг бай

 :  Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

shuleg

Ай миний зүрхэнд дэлгэрсэн гунигын галт цэцэг минь

Мөнхийн цаг хугацаа санаа алдах торгон хоромд чи минь соёолж

Мөнгөн нулимсны дуслууд чамайг хур болгон тэтгэнэ

 Мичид сансарын гэгээн илчинд чи минь бүлээцэж

Мянган бодлын үзүүрт цоморлиг чинь дэлгэрнэ

 Ай гунигын галт цэцэг минь чи минь дуулан дэлгэрээрэй

 Өнгө мөнгөний хорвоод шунаагүй хүслийн тухай Өөртэй минь учруулах ганцаардлын хөгөөр

 Өөр хэнч дуулж амжаагүй аялгууг Өглөөний нар шиг утга учир түгээн дуулан дэлгэрээрэй.

Ай гунигын галт цэцэг минь чи минь дуулаарай

Миний эзгүйд Мянган жил Миний л өнгөөр дуулаарай.

Би

Жаргал даадаггүй зовлон дааддаг хүмүүний орчлонд
Жаргаана даа гэж би гэр бүлтэй хүн
Жам ёсоороо бүгд намайг орхих цагт
Зовлонгоо хуваалцах гэж би гэр бүлтэй хүн
Элэг бүтэн нэр бүтэн бие бүтэн
Эгэл бусадтай адил би тийм л охин..
Хичээл хийсэнгүй гэж би загнуулж байгаагүй
Хэрэг төвөг тарилаа гэж зэмлүүлж үзээгүй
Жирийн л амьдралаар би 18жилийг ардаа орхисон
Жаргаж зовж уйлж дуулж явсан
Бахархах юм надад их бий
Барайлгах юм ч их цөөнгүй бий
Гэхдээ би зүрх сэтгэлтэй
Гэнэн хонгор тийм л охин

Авъяс бол хөгжүүлж болдог зүйл.

Унгарын генетикч Цейслер Эндрийн бичсэнээр 1910 онд Унгарын хүн амын 5 хан хувийг эзэлж байсан еврейчүүд бүх сэхээтний 20 % илүүг эзэлж байсан гэнэ. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 15 сая еврей үндэстэн байдаг нь дэлхийн хүн амын өчүүхэн хувьд хүрнэ. Гэтэл Нобелийн шагналтнуудын 30% нь еврейчүүд байдаг гээд боддоо. Гэвч еврейчүүдийн бусад үндэстнээс давуу ухаантай байдаг нь зөвхөн генетикийн хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай. Тэд хүүхдүүдээ багаас нь шаргуу суралцах, аливаа юманд бодитой хандах, зорилгодоо хүрэхийн төлөө цуцалтгүй ажиллахад сургадаг. Еврейчүүд амьдрах байраа байнга өөрчилж байснаас хүүхдүүд нь гадаад хэл сурах, танихгүй нөхцөл байдалтай хурдан дасан зохицох шаардлага гарч ирнэ. Тэд хүүхдүүдээ хүний сурсан юмыг хэн ч булааж авч чадахгүй гэсэн үзлээр хүмүүжүүлдэг байна.
XIX зууны гоц авьастан хүүхэд Карл Виттегийн эцэг хувраг хүн байжээ. Эцэг Витте хүүгээ төрөхөөс хагас жилийн өмнө багш нарт лекц уншиж байхдаа "төрөлхийн авьяас гэж байдаггүй, хүүхдийг зөвхөн сургалтаар л хөгжүүлж болно, ямар ч эрүүл саруул хүүхдийг зөв зохистой орчинд хүмүүжүүлж чадвал агуу их хүний зэрэгт хүргэж болно" гэсэн үзлээ илэрхийлэхэд олон хүн түүний энэ үзлийг зөвшөөрсөнгүй. Хариуд нь "хэрэв бурхан надад хүү заяадаг л юм бол би түүнийг агуу их хүн болгоно гэдгээ амлая" хэмээсэн сэтгэлийн хөдлөлдөө хөтлөгдөв үү гэмээр хариу сонсоцгоов. Хагас жилийн дараа хүсэн хүлээсэн хүү ч төрж эцэг нь хүүхдээ хөгжүүлэн хэлсэн амандаа хүрэх гэж гэж өдөр шөнөгүй ажиллах болов. Эргэн тойрны хүмүүс түүнийг бүтэлгүй юмаар оролдож байна хэмээн элэглэж байсан гэдэг. Карл хүүд эхэндээ бусад хүүхдүүдээс онц ялгарах зүйл ажиглагдахгүй байсан боловч нас нь ахих тутам хурдтай хөгжсөөр жинхэнэ вундеркинд болжээ. Тэрээр 4 насандаа уншиж сурч, 10 насандаа Лейпцигийн их сургуульд ороод 13 насандаа докторын зэрэг хамгаалж байв. Түүний IQ-г 185 байсан байх гэж орчин үеийн судлаачид үзэж байна. Гоц авьяастны тухай бичсэн ном бүрд Карл Виттегийн нэр дурдагддаг.
Эцэг Виттегийн гэрээр хүүхдээ хүмүүжүүлэх аргыг Швейцарын сурган хүмүүжүүлэгч Песталлоци номондоо бичиж үлдээжээ. Эцэг Виттегийн аргаар Лео Виннер хүүгээ хүмүүжүүлсэн нь XX зууны агуу их хүн кибернетикийн шинжлэх ухааны үндэслэгч Норберт Виннер ажээ. Норберт Виннер 10 настайдаа Харвардын их сургуульд орж төгсөөд 18 настайдаа докторын зэрэг хамгаалж байлаа. Москвагийн ойролцоо орших Большево тосгонд суугч Никитиний гэр бүлийг олон оронд мэддэг. Тэднийх 7 хүүхэдтэй. Бүх хүүхдүүд нь оюуны болон биеийн ер бусын хөгжилтэй. Хамгийн оройтлоо гэхэд 4 насандаа уншиж сурсан гэнэ. Энэ байдлын гол буруутан нь эцэг эх хоёр нь бөгөөд хүүхдүүдээ төрөх цагаас эхлэн оюуны болон биеийн хөгжлийг түргэтгэх өөрийн гэсэн аргаар хүмүүжүүлдэг ажээ.
Моцартыг бүр мөлхөж эхэлж байх үед нь эцэг нь төгөлдөр хуур тоглож байгаа ээжийнх нь өвөр дээр зориудаар суулгаж, бяцхан Моцарт төгөлдөр хуурын даруулгуудаар оролдон ээждээ төвөг учруулдаг байв.
Эйнштейн, Авиценна нарын эцэг эхчүүд өндөр боловсролтой хүмүүс байсан бөгөөд хүүхдүүдээ багаас нь хөгжүүлэх гэж их анхаарал тавьдаг байв. А.И.Грибоедов 3 настайдаа уншиж сурсан, 11 настай их сургуульд орж, 16 настай төгссөн. И. М.Виноградов 3 настай уншиж сураад 12 насандаа их сургуульд орж байсан. Эдгээр хүмүүсийн эцэг эхчүүд өндөр боловсролтой, хүүхдүүдээ эртнээс хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байсан нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан ажээ.

Хүмүүс минь.....


Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог.
Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог.
Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог.
Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил маань зан чанар болдог.
Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог.

Цаг хугацааны үнэ цэнэ


Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ. Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр "Намайг хамт аваад яваач" гэж гуйхад Эд хөрөнгө "Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга" гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр "Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно" гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр "Чамтай хамт явъя" гэхэд хариуд нь "Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна" хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй. Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. "Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя." Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс "Надад хэн тусалсан юм бэ?" гэж асуув. Тэр "Цаг хугацаа" гэж хариулжээ. "Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?" Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь "Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог." гэжээ.

 

Гадаад үг цээжлэх тухай

Гадаад ертөнцтэй харилцаа холбоо эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед дор хаяж ямар нэг гадаад хэл мэдэхгүй бол амжилтанд хүрэх боломжгүй болжээ. Тэгвэл гадаад хэл богинохон хугацаанд яаж сайн сурах вэ? гэсэн асуудал хүн бүрийн, тэр тусмаа залуу хүн бүрийн санааг зовоож байгаа нь ойлгомжтой. Гадаад хэл сурахад олон үг цээжлэх явдал хамгийн хэцүү даваа болдог. Ихэнх гадаад хэл сурагчид маань үгнүүдээ системгүй цээжилдэг. Ингэж цээжлэхэд хэрэгтэй үгнүүдээ эргэж санахад хэцүү байдаг. Харин мнемоникийн тусламжтайгаар нэг дор олон гадаад үг, үсэг баттай цээжлэх боломжтой. Ямар ч хэлний үгнүүд бүгд цаанаа тодорхой нэг л утга илэрхийлдэг. Жишээлбэл, монголоор "алим" гэдэг жимсийг оросоор "яблоко", англиар "apple", солонгосоор "са гва" гэнэ. Харин энэ олон үгний цаана нэг л төрлийн жимс байна. Тийм болохоор бид утгыг нь мэдэж байгаа болохоор сурч байгаа хэл дээрээ дуудлагыг нь л цээжлэх хэрэгтэй болно. Ингэхийн тулд тогтоох гэж байгаа зүйлээ тодорхой дүрслэх хэрэгтэй. Олон үг цээжлэх хэрэгтэй бол тус бүрийх нь утгыг дүрслээд бүгдийг нь хооронд нь өмнө үзсэн аль нэг аргаараа холбоно. Дараа нь дуудлагуудыг нь дүрс болгонтойгоо холбож өгнө. Эцэст нь давталтын үечлэлийн дагуу цээжнээсээ давтахад л хангалттай.
Гадаад үгнүүд цээжлэх өөр арга бол тэдгээрийг бодит орчинд нь цээжлэх явдал юм. Бид эргэн тойрныхоо эд зүйлийн утгыг илэрхийлсэн үгнүүдийг хамгийн их хэрэглэдэг. Тэгэхээр цээжлэх үгнүүдийн утга нь бэлэн байна л гэсэн үг. Тэр нь таны амьдардаг хот, аймаг, сум, танай гэр, өрөөнүүд чинь, сурдаг сургууль, ажлын газар байж болно. Тэнд танд хэрэгтэй сандал, ширээ, ор, дэвсгэр гэх мэт бүх зүйл байх ёстой. Хүний тухай үгс цээжлэх гэж байгаа бол найзыгаа гэртээ авчраад (оюун санаандаа) түүний эрхтнүүдийг нэг бүрчлэн тогтоож болно. Мөн үйл үгс цээжлэх үедээ хүнтэй туршилт хийдэг лаборатори төсөөлөх хэрэгтэй. Тэгээд цээжлэх гэж байгаа үгсээ тодоор төсөөлөн гадаад дуудлагыг нь дээр нь байршуулна. Бодит үгсийг шууд, хийсвэр үгсийг бэлгэдлийн, дуудлагын төстэй байдал дээр тулгуурласан гэх мэт дурын аргаараа дүрс болгон хувиргаж цээжлэнэ.
Зурагт толь худалдан авч бүх зурагнуудыг нь нэг нэгэнгүй анхааралтай ажиглан дүрст нийлэмж үүсгэн цээжлээрэй. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн толь худалдан авч цээжилсэн ч болно. Энэ аргаар Ой тогтоолтын Дэлхийн 7 удаагийн аварга Доминик О'Брайен 1 цагийн дотор 320 герман үг цээжилж байсан юм. 1цагт 50 гадаад Үг цээжлэх манай сургалтанд хамрагдсан нэг охин 17 минутанд 50 англи Үг цээжилж дээд амжилт тогтоож байсан юм.
Гэхдээ цээжилсэн үгсээ идэвхтэй давталтын аргаар 8, 24 цаг, тэгээд 2 хоногийн дараа давтан батжуулахаа бүү мартаарай. Дараа нь 2 долоо хоногийн дараа давтана. Энэ үед мартагдсан үгсээ давтахад дахин мартагдахгүйгээр цээжлэгдэнэ.
Эцэст нь хамгийн гол зүйл бол сурсан үгсээ ашиглах явдал юм. Танд хэрэгтэй бол та санана.

яавал аз жаргалтай болох вэ?

Хvн та аз жаргалтай бай. Yvний тулд та бусдаас, бурхнаас ихийг хvсэх хэрэггvй. Танд аз жаргалын алтан тvлхvvрийг байнга атгаж явах ямар амархан болохыг харуулах хамгийн энгийн хэдхэн зvйлийг сануулъя.
1. Бvv ганцаараа бай
Таныг бvрхээд ирсэн ганцаардлын хөнгөн гунигийг уйтгарын бороо болголгvй нам дарахаар тvргэн гарч найз нөхөд, дотны хvнтэйгээ уулз.
2. Кино vзэж, ном унш. Та ганцаараа байна уу? Найз чинь завгvй, гэрт хvнгvй, жаахан уйтай сэтгэл төрөх гээд байх вий. Тэгвэл хамгийн дуртай номоо аваад унш. Урд нь уншсан байсан ч хамаагvй. Эсвэл видео прокатаас дуртай киногоо аваад vз. Харин сэтгэл санаагаа өргөхийн тулд аллага хvчирхийлэлгvй, аз жаргалтай төгсгөлтэй кино vзээрэй.
3. Бvтээх их хvсэлтэй бай. Та юухныг ч гэсэн хийж бvтээж чадна гэсэн өрнvvн тэмvvллийг өөртөө өрдөж яв. Энийг хийж,тэрийг амжуулах гэж явахад танд зовлон тоочиж гуних цаг гарахгvй.
4. Ажилла. Уйтгар гуниг, азгvй дурлалыг эмчилдэг хамгийн сайн эм бол ажил хөдөлмөр. Урлаг,спорт,улс төрийн суутнуудын амжилтанд хvрсэн зам нь зовлон гунигийг давах гэсэн тэмцэл байдаг билээ.
5. Сэтгэлээсээ амтал. Бухимдуу явахад уусан идсэн нь хvртэл амтгvй юм шиг санагддаг. Халбага хоол зvсэм талхны амтыг зориуд таашаан зоогло. Энэ мэдрэмжтэй хамт таны уйтгарлах гуниглах сэтгэгдэл аяндаа зөөлрөн уусах болно.
6. Өөрийгөө өөрчил. Тохиолдсон зовлон бэрхшээлээ давахыг хvсэж байна уу?Тэгвэл өөрийгөө зоригтой өөрчил.Нэн тvрvvнд vс, хувцаслалт, ажлаасаа гэрлvvгээ явдаг замаа, дараа нь бусдад хандах хандлагаа, ертөнцийг vзэх vзэл, эргэн тойрондоо vзvvлэх нөлөөгөө ч өөрчлөх гээд vзээрэй.
7. Биеэ бvv чагна. Биеэ дандаа чагнаж явдаг хvн л өвчинд ээрэгдэж явдаг юм. Та өөрийгөө бодол санаагаараа удирдаж эрvvл саруул, гал цогтой яваа гэдгээ өөртөө дандаа сануулж бай.
8. Уучилж чаддаг бай. Хэн нэгэн таныг голд ортол гомдоосон ч vvнийг дахин санахгvйг хичээж тархиныхаа санах ойноос арчиж хая. Тэр намайг гомдоосондоо гэж санах бvрт таны зvрхний чинь нэг булчин өвдөж, тархины чинь нэг судас тасарч байдаг юм.
9. Дурла Та дурла. Өчнөөн жил ханилсан ханьдаа анх учирч байсан vеийнх шигээ цоо шинээр дурла. Та ганц бие бол тэнгэрт нисч далайд шумбах зориг хайрлах тийм дурлалыг ол. Аз жаргалтай байхын тулд өөрт тань хайртай хvний хайрыг мэдрэх хэрэгтэй.
10. Зорилго тавь. Та амьдралын зорилготой бай. Юуханд ч гэсэн гэсэн зорилготой байж тvvндээ хvрэх гэж чармайж явах чинь өөрөө аз жаргал юм.
11. Анхааралтай бай. Та өөртөө ч, өөрөөлд ч, улс орондоо ч дэлхий ертөнцөд ч чадах хирээрээ анхаарлаа хандуул. Анхааралтай байх нь vгvйдээ л бусдын шооч vг, хулгайчын бузар гараас сэргийлнэ шvv дээ.
12. Баярлаж хөөрч чаддаг бай. Сэтгэлийн хөөрлөө дарч сурна гээд баярласан сэтгэлээ илэрхийлж чадахгvй байх нь таныг аз жаргалгvй болгоно. Ханийхаа хийсэн хоолонд, хvvхдийнхээ авсан онц дvнд, найзынхаа байгуулсан компанид, аав ээжийнхээ эрvvл саруул байгаад энэ ертөнц дээр та хvн болж төрсөндөө баярлаж яв. Энэ бол аз жаргалтай байх хамгийн чухал зvйл.

Амьдралын аксиом

1. Амьдрал бол хөдөлгөөн, хэрвээ та хөдөлгөөнгүй байгаа бол өөрийгөө байрандаа зогсож байна гэж бодох хэрэггүй. Та байрандаа зогсож байна гэж бодож байгаа ч, зогсолт гэж үгүй билээ. Зогсож байна гэдэг бол ухарч байна л гэсэн үг. Хөдөлгөөнгүй байдал бол ухралт юм шүү.
2. Чи хайраас төрсөн биш билүү. Тэгвэл хайр ч бас чамаас төрөх ёстойсон.
3. Цаг хугацаа урсан одлоо хэмээн ярилцах ажээ. Үнэндээ цаг хугацаа урсан оддог уу? гэвэл урсан оддог зүйл биш мөнх зүйл юм. Харин хүн өөрөө л урсан оддог биш билүү. Цаг хугацаа хүмүүст "Та нар урсан одож байна" хэмээн сануулан "чиг чаг" цохилох нь даажигнаж байна уу гэлтэй.
4. Шинэ зүйлд үргэлж зав гаргаж байх ёстой. Яагаад гээч? Хуучнаараа үлдэхгүйн тулд. Би сая нэг бүсгүйд шинэ зүйлийн талаар хэлэх гэсэн чинь "Би завгүй байна аа" гээд яваад өглөө. Хөөрхий энэ бүсгүй хуучнаараа үлдлээ дээ. Араас нь ажиглан харвал тэрүүхэн тэнд очоод хуучин хэдэн ховоо хуучин хэдэн найзтайгаа хуучилж байнам.
5. Аль нэг хуруундаа алтан бөгж зүүчихвэл аз жаргалтай болох юм шиг санадаг хүмүүс байх юм. Нэг хуруундаа алтан бөгж зүүсний дараа аз жаргалтай болсонгүй ээ, харин ч дахиад нэг хуруундаа алт зүүчих юмсан гэсэн шуналын үүтгэл болох ажээ. Дараа нь гурав, дөрөв гэх мэтчилэн явсаар арван хуруундаа алтан бөгж зүүсэн ч хүний шунал хязгааргүй учир тэр сэтгэл хангалуун аз жаргалыг олж чадсангүй. Хүний хурууны тоо дууссан ч шуналын сэтгэл нь ханасангүй. Чихээрээ дүүрэн ээмэг зүүсэн ч бас л сэтгэл нь ханасангүй. Одоо чихэнд нь нүхэлэх ч газар алга.
Харин зарим хүмүүс нэг ч ээмэг, бөгж зүүгээгүй мөртлөө их л аз жаргалтай байж чаддаг нь сонирхолтой хэрэг шүү. Аз жаргал гэдэг ээмэг бөгжинд биш хүний сэтгэл дотор байдаг зүйл учраас тэр биз. Ер нь ч хүний мөн чанар бол ямар нэгэн ээмэг, бөгжний өлгүүр байх биш (элдэв чимэглэлээр чимдэг ёолкны мод биш) жинхэнэ хүн л байж чадах эсэхтэй хамааралтай биз дээ. Бодох л хэрэгтэй.

Hair

Yourself

God is DJ

Life is dancefloor

love is Rhythem

You are music

(Нийт: 11)